Dark Light
Нийгэм | 2024-03-03

Матар: Хувийн харилцаа, хайр сэтгэлд таатай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3 сарын 04-ний 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр хосуудын харилцаанд асуудал гарах магадлалтай. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Хэт их ажиллаж ядаргаанд орох нь хайр дурлалын асуудалд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ талаар хостойгоо ярилцаж харилцаагаа сэргээх аргыг хамтдаа хайж ол. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд хэдийгээр тэр хүн танд таалагдсан ч түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэх болно. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд өөрөө шийдвэр гарга.

Үхэр: Өөрийн боломжийг ухаалгаар, зөв үнэлж сурах цаг болжээ. Өгөөмөр сэтгэл, шударга үнэнч зангийнхаа ачаар та өнөөдөр эсрэг хүйсийн хүний сэтгэлийг татаж чадна. Найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх буюу гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүсийн хувьд сексийн холбоо тогтооход сайн өдөр.

Хамтатгах: Эрэлт хэрэгцээтэй шинэ ажилд ханцуйгаа шамлан эрч хүчтэй ор. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ. Гэр бүлийн асуудал урьдын адил байх бөгөөд хайр дурлалын адал явдлаас хол бай. Томоохон худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа бол түр азнаарай. 

Мэлхий: Аливаа сорилттой тулгарах хүндхэн өдөр болох нь. Эхлүүлж байгаа ажил хэрэг нь хүч чадлыг ихээр зарцуулах, богинохон хугацаанд шийдвэр гаргаж чадах чадвар, хийхээр төлөвлөж буй зүйлээ бусдад дэлгэхгүй байхыг анхааруулж байна. Сэтгэл санааны хувьд авах хэт ачааллыг үл харгалзан бүх саад бэрхшээлийг зайлшгүй даван туулах хэрэгтэй. Үүний тулд ажил хэргээ аль болох хялбаршуулах арга замыг сонгосон нь дээр. Бүх зүйлээ амжилттай хэрэгжүүлсний дүнд ажил хэргийн бүх хүрээнд амжилт бүтээл хүлээх болно.

Арслан: Өнөөдөр таны амьдралд гэнэтийн өөрчлөлт болох магадлалтай. Энэ нь таатай мэдээ дуулах, гэнэтийн бэлэг авах мэт байж мэднэ. Олны хүндэтгэл хүлээсэн хүмүүс сонирхолтой үйл явдалд оролцоно. Өнөөдөр та олны хүрээлэлд байх болно. Нэн яаралтай, чухал гэсэн ажлаа дуусга. Сайн найзтайгаа үл ойлголцолд хүрсэн бол түүнийгээ засаж залруулах хэрэгтэйг сануулж байна.

Охин: Өнөөдөр нууц мэдээлэл олж авах, оюуны ариусал хийх, үнэнийг мэдэхийг оролдох зэрэг аз туршсан алхамд амжилттай байна. Та ямар ч ажил барьж авсан бүтэмжтэй, гэхдээ нэмэлт хүч гарган ажиллах хэрэгтэй. Эсвэл ажлын түншүүд, ивээн тэтгэгчдийн тусламж авах хэрэг гарна. Та өнөөдөр бүгдэд хэрэгтэй хүн болж хувиран, их ажилд дарагдах төлөвтэй. Дээд удирдлага таны хичээл зүтгэлийг үнэлэн өгөөмөр шагнал олгох болно.

Жинлүүр: Энэ өдөр танд хэрэг болохуйц бүтээлч санаа төрнө. Өөрийн тэрхүү санааг өөртөө хадгалах гэсний хэрэггүй. Та түүнийгээ бусдад хэлэхгүй л бол хэн ч таныг бүтээлч сэтгэлгээтэй гэдгийг ойлгохгүй. Өөртэйгөө ижил үзэл бодол нийлдэг нэгэнтэй өөрийн санаагаа хуваалц. Учир нь тэд л танд зөв санал шүүмжлэл өгч чадна. Хэрэв танд ямар нэгэн ашигтай, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ бараа болгож зах зээлд гаргах, патент авах асуудлыг бодож тунгаа.

Хилэнц: Өөрийнхөө үйлдлийг анхаарах өдөр. Гэр бүл, төрөл садны хүмүүст анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлэх хэрэг гарах байх. Найз нөхөд, танилуудтайгаа харилцахдаа эелдэг найрсаг байж, саруул ухаанаар асуудлыг шийдэхийг оролд. Элдэв далд дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж цагийг өнгөрөөх, цаашлаад ханиа сонгох зэрэг шаардлага тулгарна. 

Нум: Өөрийн мэдрэмжид найдах өдөр. Төлөвлөгөө, олон нийтийн болон хувийн уулзалтууд урт хугацаанд үргэлжилж мэднэ. Энэ нь албан тушаалын шат ахих, санхүүгийн амжилтад хүрэх суурь болж мэдэх юм. Гэвч хүчний байр сууринаас хандан ажиллах, нууц явуулга хийх хэрэггүй. Үдээс хойш ар гэр, хувийн амьдралдаа хийж гүйцэлдүүлэх ажлаа амжуулахыг зөвлөж байна. 

Матар: Хувийн харилцаа, хайр сэтгэлд таатай өдөр. Мөнгө санхүүгийн тал дээр удахгүй сайхан мэдээ дуулна. Таны хийж буй бүтээлч ажил тань амжилтыг дагуулна. Таны тооцоотой, хянамгай байдал хийж буй дурын ажлаас ашиг үр өгөөж хүртэх болно. Таны амьдралд гарах өөрчлөлт шинэчлэл нь өөрийн авьяас чадвараа ашиглан мөрөөдлөө биелүүлэх таатай боломжийг танд өгөх болно. Спортын бүх чиглэлээр дасгал хөдөлгөөн хийснээр та өөртөө туслах нэгэн чухал үндэс болж өгнө.

Хумх: Өнөөдөр мөнгө санхүүгийн алдагдалд оруулах нөхцөл байдал нүүрлэж байгааг сануулж байна. Өөрийн баримталдаг зарчим, үзэл бодлыг шууд орхих магадлал өндөр байна. Ажил төрөл, орон байр, сууцаа солих асуудлаар дээд удирдлага болон олон нийтийн байгууллагуудад хандахад тааламжгүй. Өнөөдөр хүлээн авах мэдээ мэдээлэл нь таныг найз нөхдийнхөө тусламж дэмжлэгийг авахад хүргэх бололтой.

Загас: Бүтээмжтэй өдөр. Хийх гэж буй ажлаа үргэлж төлөвлөн бодож үйл ажиллагаагаа явуулж чадсан таныг амжилт дагалдана. Хэн нэгэнтэй санал бодлоо солилцож өөрийн асуудлаа шийдвэрлэх хүсэл төрж магадгүй. Гэвч энэ нь урам хугаралтаар төгсөх болохыг одод анхааруулж байна. Гэнэтийн аюул, гал түймэрт өртөх, муу санаатантай тааралдаж болох нигууртай. Өнөө орой эцэг эх болон зочид гэрт тань ирэх магадлал өндөр байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19