Central ТВ-ийн бүтээл "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлэгт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчин, ахлах дэслэгч М.Билгүүн оролцож байна. Тэрээр цэрэгжлийн спортын мастер бөгөөд цэрэгжлийн гимнастикийн модон дээр малгай тавьж харайх төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол I, II байрыг эзэлж яваа алба хаагч юм. Өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд мөн энэ төрөлдөө 13 малгай дээгүүр харайж мөнгөн медаль хүртсэн юм.
2023 оны Зэвсэгт хүчний саадын зурвас шалгаруулах тэмцээний аварга, 2020 оны рагбигийн армийн аварга гээд цэрэгжлийн спортын бүх төрлөөр жигд хичээллэж, тэр бүртээ амжилт үзүүлж яваа офицер юм. Тэрээр ХБНГУ-д цэргийн сургууль дүүргэсэн, саяхан АНУ-д суралцаад ирсэн герман, англи хэлтэй, Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг, шүхэрчин дайчин юм.
Энхийг сахиулагч, бүжгийн спортоор хичээллэгч, гардан тулаанч гээд хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер гэж хамтран зүтгэгчид нь үнэлдэг байна.



АДМИН








Нийгэм




