Dark Light
Нийгэм | 2024-03-04

Шүүгчид нөлөөлөхийг оролдсон 4 хэрэгт торгууль оногдуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээлэл гарчээ. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 117 шүүхийн 524 шүүгч бий. 2023 онд Захиргааны хэрэг 11.5 хувиар өссөн дүн мэдээтэй байна. 2022 онд 512 шүүгчийн бүрэлдэхүүнтэй нийт 105 мянга гаруй хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. 2023 онд энэ тоо 12 мянгаар өссөн дүнтэй байна. 117 шүүхэд 699 шүүгч ажиллах ёстой. Гэвч хүний нөөц дутагдалтай байна хэмээн ШЕЗ-өөс мэдээлэв. 

Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ч.Ханддулам: 2023 онд Монгол Улсын хэмжээнд 113283 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр 106003 хэрэг хянасан. Эрүүгийн хэргийн хувьд өмнөх оноос 1.6 хувиар буурсан. Зөрчлийн хэрэг 8.1 хувиар өссөн. Иргэний хэрэг 9.1, Захиргааны хэрэг 11.5 хувиар тус тус өсжээ. 1125 хүнийг хорихоос өөр төрлийн ял эдлэх, хугацаанаас өмнө суллах шийдвэр гарсан бол 2173 хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Давж заалдах шатны шүүхээр нийт 6187 хэрэг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг 4.3 хувиар буурсан. Зөрчлийн хэрэг 12 хувиар, иргэний хэрэг 1.9 хувиар өссөн. Захиргааны хэрэг 5.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хяналтын шатны шүүхээр 497 хэрэг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг 12.7 хувиар буурч, иргэн болон захиргааны хэрэг 5.6-29.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Үүнд 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор хянан шийдвэрлэжээ.  

ШЕЗ-ийн шүүгчийн хараат бус байдлыг хангах албаны дарга Х.Билгүүнзаяа: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа хэрэг маргаанд нөлөөлөхөөр оролдсон тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Үүний дагуу нийт 18 шүүгчээс мэдүүлэг хөтлөн, нөлөөллийн мэдүүлэг ирүүлсэн байна. Уг 18 нөлөөллийн мэдүүлгийг холбогдох хуулийн дагуу шалгуулахаар ШЕЗ-өөс эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. 18 мэдүүлгээс 4 нь шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулсан. Нэг үйлдэлд удирдах албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийдгэл оногдуулсан. 5 нөлөөллийн мэдүүлгийг гэмт хэргийн шинжгүй үйлдэл хэмээн үзэж, хаасан. 4 мэдүүлгийг ШЕЗ-д буцаасан. Одоогийн байдлаар хянагдаж буй 4 мэдүүлэг байна.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19