Dark Light
Нийгэм | 2024-03-04

ЭХЭМҮТ: Төрсний дараах тасгийг засварлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн барилгад их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Тодруулбал: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн барилгын их засвар шинэчлэлтийн 3-р ээлжийн их засвар Төрөх эмнэлгийн “A,B,C” блок буюу “Төрсний дараах тасаг”-Н 4, 5 дугаар давхрын барилгын их засварын ажил бүрэн дуусаж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд 2, 3 дугаар давхрын их засварын ажил үргэлжилж байна. 

Засвар шинэчлэлтийн ажилд хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулж дууслаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төслийг “Өлзий иш” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг  “Алтайн бумбат өргөө” ХХК тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19