Dark Light
Нийгэм | 2024-03-04

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 68% нь цастай энэ нь өмнөх арав хоногоос 4%-аар буурсан ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 32.41 шоо.км байна. Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Хяргас нуур, Үенч, Бодонч, Булган, Идэр, Байдраг, Хануй, Орхон, Туул, Хэрлэн, Улз, Халх, голуудын сав газруудын  75-95% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 1.65 шоо.км бол Завхан гол, Шишхэд, Дэлгэрмөрөн, Чулуут, Орог нуур, Туй гол, Таац, Хараа зэрэг голуудын савын 55-75% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.96 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19