Монгол Улсын Засгийн газар болон Жендерийн үндэсний хороо хамтран, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нэг сар үргэлжлэх тус аянд НЗДТГ нэгдэж байна.
“Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг аян нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу
Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах;
Жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх;
Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх;
Насны бүлгүүдэд зориулсан мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх;
Төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна.
Мөн өсвөр насны хүүхдүүдийг жендерийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх, жендерийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийг нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгоход зорьж буй. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аянд нэгдэхийг уриалж байна.
АДМИН








Нийгэм




