“Ондо Спэйс” ХХК-ийн зохион бүтээсэн ONDOSAT-OWL-1, ONDOSAT-OWL-2 нэртэй хоёр хиймэл дагуулыг АНУ-ын Калифорни мужаас SpaceX компанийн сансрын хөлгөөр өнөөдөр /2024.03.05/ өглөө Улаанбаатарын цагаар 05:04 цагт сансарт хөөргөлөө.
Энэ нь Монгол Улсын хамгийн анхны арилжааны хиймэл дагуул бөгөөд “ОНДО Спэйс” ХХК цаашид нийт 176 гаруй ширхэг “Cube-sat” төрлийн хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байна.
Owl-1, Owl-2 хиймэл дагуулууд нь газрын болон сансрын төхөөрөмж хооронд мэдээлэл дамжуулах үндсэн үүрэгтэй буюу компанийн үйл ажиллагаанд дэд бүтцийн үүрэг гүйцэтгэх аж.
Уг арга хэмжээнд Элчин сайд Ө.Батбаяр, ОНДО Холдингийн хамтран үүсгэн байгуулагчид Ч.Анар, Б.Баттулга, ОНДО Спейс-ийн гүйцэтгэх захирал Б.Алтаншагай болон бусад Америк дахь Монголчууд дэмжин оролцлоо.
АДМИН








Нийгэм




