Dark Light
Нийгэм | 2024-03-05

Ажлын хэсгийн хуралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангах, бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог зохион байгуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн V дугаар хуралдаан боллоо.

Хурлаар төслийн бэлтгэл ажлын явцад шийдэл гаргах шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал,

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ;

Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байрших арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн газрын тухай;

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”;

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нөхөн сэргээлт, дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг эцэслэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19