Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдадаа цэргийн эрдэм мэдлэг олгохын зэрэгцээ бие хүн болж төлөвших, соёл уламжлалаа дээдлэх талаар сургалт, нөлөөллийн ажлуудыг тасралтгүй хэрэгжүүлж байна. Тэр дундаа түүх, өв соёлоо эрхэмлэх дээдэлж, монгол бичгийг хэрэглээндээ ашиглаж хэвшүүлэхэд нь чиглэсэн ажлуудыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа юм.
Энэ нь цэргийн албанаас халагдсан ч өөрт нь давуу чанар болон үлддэг учраас хугацаат албаны дайчид ч энэ төрлийн сургалтууд өөрийн хүсэл сонирхлоороо идэвхтэй хамрагдаж байна. Артиллерчдын явуулж байгаа олон сургалтаас онцлогийг нь дурдвал үндэсний спортын талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлж, бие бялдрын бэлтгэлжилтийг нь чамбайруулах зорилготой “Үндэсний бөх”-ийн секц дугуйлан юм.
Дугуйланг үндэсний бөхөөр ард түмэндээ хүндлэгдэж танигдсан улсын цолтнууд, ахмад бөх судлаачид удирдаж явуулж байна. Ахлах дэслэгч Ц.Чимэддорж, дэслэгч Б.Батдорж, Т.Бямбажав нар монгол бөхийн тухай түүхэн баримтууд, аваргуудын алдарт хүрсэн замналаас эхлээд уран мэхнүүдийг зааж байна. Тэд бөх гэдэг хүчээр биш мэхээр, уран сайхан барилдаанаар үзэгчдээ уйдахгүй байх ёстой хэмээн түрүүч, байлдагч нарт онцолж байсан юм.
Хошууч Т.МЯГМАРСҮРЭН
АДМИН








Нийгэм




