Dark Light
Нийгэм | 2024-03-05

Миний хань 4 хүүхэд төрүүлсэн ч одонгоо авч чадаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын аварга О.Хангай "Дөрвөн хүүхэд төрүүлсэн ч, өсгөөгүй шалтгаанаар миний эхнэрт алдарт эхийн одон олгоогүй" хэмээн сошиал хуудсандаа хуваалцсан. Энэ талаар түүнээс тодруулахад:

-Миний хань дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Том хүүхдээ хоёр нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрснийх нь дараа бид хоёр алдарт эхийн одон авах болзлоо хангасан. Яагаад гэвэл "Нэг нас хүртэл нь өсгөсөн бол алдарт эхийн одон авч болно" гэх хүмүүсийн нийтлэг ойлголтоор явж байсан. Харъяа дүүргийнхээ хороон дээр материалаа бүрдүүлээд өгсөн. Хороо материалыг минь хүлээж аваад төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээг аваад цааш нь дүүрэг рүү явуулсан. Дүүргийн иргэдийн хурал хуралдаад нийслэлээс Ерөнхийлөгчийн тамгын газар руу нэрсээ явуулдаг тийм журамтай юм билээ. Материалаа бүрдүүлээд өгчихсөн, хорооноос "Та алдарт эхийн одон авна шүү, бэлдэж байгаарай" гэсэн. Би ханийгаа баярлуулах гээд хэрэндээ бэлдээд, миний хань ч гэсэн дээл хувцас бүх юм аа бэлдээд байж байсан. Хаанаас хэзээ авах юм бол гэдгээ тодруулах гээд асуусан чинь "Таны эхнэрийн нэр байхгүй байна" гэдэг хариу өгсөн. Хороо, дүүргээс асуухад нийслэл рүү нэр нь явчихсан гэсэн. Тэгээд нийслэл рүү холбогдоход "Таны эхнэр одон авах болзол хангаагүй байна. Тийм учраас хасагдсан байна" гэдэг тайлбар өгсөн. Тэгээд судлаад үзэхэд одоогийн хууль журмаараа бол хасагдах нь зөв юм билээ. Тэр хуулин дээр дөрвөн хүүхэд төрүүлж, сүүлд төрсөн хүүхэд нь нэг нас хүрэхэд бусад хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм билээ. Тэгэхээр хуулийн шаардлага хангаагүй гээд одоогийн хуулиар олгогдохгүй юм билээ. Миний бодлоор бол Монгол Улсын иргэнээр бүртгэгдэж, хэдий хүүхэд нь нас барсан ч 10 сар тээж төрүүлсэн учир төрүүлсэнд тооцож өгөөсэй л гэж хүсэж байгаа юм" гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19