Dark Light
Нийгэм | 2024-03-05

Үхэр: Завгүй өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3-р сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Мөнгө төгрөгөөс болж дотнын хүмүүстэйгээ муудалцах, зөрчилдөж магадгүй. Ялангуяа үр хүүхэд, ахуйн аар саар асуудлыг хүндрүүлэлгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй. Бухимдал ихтэй, уцаартай үеийн үг хэллэг, амлалтаа сайтар бодож тунгаахыг зөвлөж байна. Өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуул.

Үхэр: Завгүй өдөр. Мөнгө санхүүгээ зарцуулахад ихээхэн хүндрэлтэй байх ч гүйлгээ ухаан, ухаалаг байдлынхаа ачаар амархан зохицуулж чадна. Сонирхож болохуйц олон саналууд таны толгойд орж ирэх ч түүнийгээ цаасан дээр буулгаж, ажил хэрэг болгох тал дээр хүндрэл гарч магадгүй. Хайртай хүнтэй бол түүнийхээ хамгийн дуртай зүйлийг хийж, багахан ч болов баярлуулаарай.

Ихэр: Өнөөдөр ихрийнхэн өөрийгөө дүгнэх болон хүрээлж байгаа ойр дотнын хүмүүсээ дүгнэж эргэцүүлэн бодоход цаг гарга. Хэрэв танд нөхцөл байдлыг эергээр шийдвэрлэх боломж байгаа бол үүнийгээ хийгээрэй. Магадгүй уур бухимдал нь ажил болон гэрт таагүй холбоо үүсгэж магадгүйг анхаараарай. Өөрийн зорилгыг ухамсарла, хувийн амьдралаа сайнаар өөрчлөхийг оролд.

Мэлхий: Сэтгэл санаагаар унах, хар дарсан зүүднээс болж толгой өвдөх, тавгүй байдлыг мэдрэх болно. Хувийн амьдралын зарим нэг зөрчилдөөнийг хэт дэврүүлэх, даамжруулах хэрэггүй бөгөөд асуудлыг тэр дор нь шийдвэрлэхийг хичээгээрэй. Ажлын ачааллын хувьд таны бодож байснаас их байж магадгүй. Хамт олны багийн ажиллагаа энэ үед илүү ихээр харагдах болно.

Арслан: Дотоод бодол хүсэл тийм гэж хэлэхийн аргагүй байх бөгөөд хязгааргүй мөрөөдлийг зөвхөн мөнгө л хангаж чадна гэж бодно. Гэвч ямар ч нөхцөл байдалд чин сэтгэлийн хандлага хамгийн чухал байх болно. Өөрийн дотоод ертөнцдөө анхаарлаа төвлөрүүлэн, тохиолдож болох үйл явдалд үргэлж бэлэн байх сэтгэлийг хат хэрэгтэй болно.

Охин: Өнөөдөр авто машин техниктэй ажилладаг хүмүүс болгоомжтой байхыг зөвлөж байна. Эрчүүдийн хувьд бэртэл гэмтэл авах магадлал өндөр тул туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Харин од эрхсийн нөлөөгөөр зарим нарийн мэргэжлийн хүмүүст тодорхой боломж, тааламжтай нөхцөл байдал үүсэж магадгүй. Ер нь ажил үйлс бүтэмжтэй, сайн байж сэтгэл санаа өөдрөг байна.

Жинлүүр: Өөдрөг бай. Өөрийн амьдралдаа шинэчлэл авчирсан ч та өмнөхөөсөө илүү гарах зүйлгүйдээ гутарч магадгүй. Гэвч та амьдралдаа авч болох хамгийн сайхан бүхнийг авсан тул материаллаг зүйлсийг чухалчлах хэрэггүй. Цаг нь ирэхэд танд ч мөн боломж давхар ирэх болно. Ихэнх хүмүүсийн боловсруулсан төсөл нь санасан ёсоор хэрэгжихгүй.

Хилэнц: Хүнд өдөр. Бүсгүйчүүдийн дамжин ирсэн ярианаас сэтгэл хөндүүрлэхүйц мэдрэмжийг авах бөгөөд энэ бүгд нь өнгөрсөн амьдрал, хуучин таагүй дурсамжтай чинь холбоотой байж мэднэ. Бусдын сөрөг дайралтыг хэт хүндээр тусгаж авснаар өөртөө маш их төвөгтэй байдлыг бий болгоно. Улмаар эрүүл мэндээ хохироож мэдэх юм.

Нум: Сайхан өдөр. Энэ ордны ихэнх хүмүүсийн хувьд өргөн хүрээнд ажил хэргээ явуулах, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, зохион байгуулалтын ажилд амжилттай байна. Мөн тэдэнд гэнэтийн адал явдал тохиож болзошгүй. Харин хөгжөөн цэнгээнтэй, дуу бүжигтэй газраас хол байж олуулаа нийлж дарвихгүй байхыг зөвлөж байна.

Матар: Сэтгэл санааны байдал тогтворгүй, ааш зан хувирамтгай, нэлээд хүндхэн өдрүүдийн нэг байна. Ямар нэг зүйлд гар бие оролцохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч сэтгэл санааны тогтворгүй байдлаас болж таагүй байдалд орж болзошгүй. Аль болох олны дунд оролгүй тайван амрахыг хичээ.

Хумх: Тайван өдөр болж өнгөрнө. Тэжээвэр амьтан тэжээдэг хүмүүсийн хувьд шинэ содон амьтан нэмэхийг хүснэ. Үр хүүхдүүдийн хүсэл сонирхол таныг эргэлзээтэй байдалд оруулна. Харин ажил төрөлтэй холбоотой ямар нэгэн асуудал гарахгүй бөгөөд харин ч таны алдар хүнд өсөн нэмэгдэхүйц үр дүнг үзэх болно. Эргэн тойрны хүмүүстээ хамгийн сайнаараа үлгэрлээрэй.

Загас: Эерэг бүхнээр дүүрэн өдөр. Хэт хөнгөмсөг, эсвэл хэтэрхий хашир зан гаргаж байж ойр дотнын хүмүүсийн дургүйг хүргэхээс сэрэмжил. Гэр бүлээрээ амарч зугаалах, ном унших, хоббигоо хөгжүүлэхэд тохиромжтой. Сансрын энергийн өөрчлөлтөд бэлд. Үүссэн нөхцөл байдалд тохируулан хэлэх, ярих үгээ сайн цэнээрэй, урьдаас бэлдсэн ч гэмгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19