Dark Light
Нийгэм | 2024-03-06

Facebook, Instagram платформуудыг ашиглах боломжгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Meta компанийн платформууд болох Facebook болон Instagram-д нэвтрэх боломжгүй боллоо.

Тус компаниас ямар шалтгаантай Facebook болон Instagram-д нэвтрэх боломжгүй болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Downdetector цахим хуудсанд "Facebook" ажиллахгүй байгаа тухай 300 мянга гаруй, "Instagram" ажиллахгүй байгаа тухай 20 мянга гаруй мэдэгдэл иржээ.

Дэлхийн өнцөг буланд адил асуудал тохиолдсон нь олон зуун мянган хүн цахим сүлжээн дэх доголдол мэдүүлдэг вэбсайтууд руу ижил шалтгаанаар хандсанаас илт байна. 

Эх сурвалж: BBC.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19