Dark Light
Нийгэм | 2024-03-06

3.9 тэрбум төгрөгийн хандив тусламж УОК-т иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчдад туслах хандивын аянд УБТЗ-ын “Ахмадын холбоо” нэгдэж, 70 сая төгрөгийг гардуулсан бол “Амгалан дулааны станц” ТӨХК-аас 4.5 сая төгрөгийг хүлээлгэн өглөө. 

Мөн  ХБНГУ-аас Гольфийн багш Д.Очирчулууны санаачилгаар тус улс дахь “ОСиЭс Консалтинг” ХХК-аас зохион байгуулсан хандивын аянд Герман, Швейцар улс дахь Монголчууд болон Монголын эмэгтэй инженерүүд, технологичд, математикчдын нэгдсэн холбооноос нийт 13.074.800 төгрөгийг цуглуулж, Улсын онцгой комисст гардуулсан юм.

2024 оны 03 сарын 05-ны өдрийн байдлаар нийт 3.9 тэрбум төгрөгийн мөнгөн болон эд материалын хандив, тусламж Улсын онцгой комисст ирсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19