Dark Light
Нийгэм | 2024-03-06

Төрийн худалдан авах ажиллагаанд оролцогч талууд хэлэлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Төрийн худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын гэрээний хугацаа болон зарим асуудлууд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг МҮХАҮТ-д боллоо. 

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ, Монголын Олон улсын арбитр, ТӨБЗГ, Төрийн худалдан авах ажиллагааны газрын удирдлага, төлөөллөөс гадна “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой”ХК, бизнес эрхлэгч 18 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм. 

2022 оны байдлаар гэхэд Төрийн өмчит газрууд 7 их наяд гаруй төгрөгийн тендер зарласан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой”ХК, УБ төмөр зам гэсэн 3 газар л дийлэнхи худалдан авалтыг хийдэг байна. Төрийн өмчит газруудын тендерт шалгарсан тохиолдолд гэрээний хугацааг анхаарах, үнийн тохируулгатай холбоотой зүйл заалт оруулж өгөх зэрэг өөрчилмөөр зүйл байгааг оролцогчид ярьж байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19