Хилийн цэргийн алба хаагчид архидаж, нэг нь нас баржээ гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, Увс аймгийн хилийн цэргийн ангийнхан ээлж хүлээлцсэний дараа нэгнийдээ очиж төрсөн өдөр тэмдэглэсэн байна. Ингээд архи согтууруулах ундаа хэрэглэж, нэг нь машиныхаа түлхүүрийг хаясан шалтгаанаар машиндаа үлдэж, бусад нь тарцгаажээ. Машинд үлдсэн Хилийн цэргийн алба хаагч, 44 настай Б машиндаа осгосон байдалтай олдсон аж. Түүнийг олох үед зүрх нь цохилж байсан ба эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай арга хэмжээ авсан ч харамсалтай нь амиа алдсан байна.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэлийн албаны дарга, дэд хурандаа Г.Чинзоригоос тодруулахад “Тийм үйл явдал болсон нь үнэн. Шалгагдаж байгаа хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Энэ хэргийг бүртгэгдээд шалгаж эхэлсэн. Прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм




