Dark Light
Нийгэм | 2024-03-06

Шүдэнд ээлтэй хоол хүнс хэрэглээрэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүдний эрүүл ахуй, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд туслах зарим мэдээллийг хүргэе.

Хооллож байх үед их хэмжээний шүлс ялгардаг. Шүлс таны аманд орсон чихрийг шүдэнд наалдахгүй байхад тустай тул хэрэв та чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн идэхийг хүсэж байвал хоолныхоо араас шууд идээрэй. 

Их хэмжээний ус уух. Ус нь амыг цэвэрлэхийн зэрэгцээ шүдний пааланг бэхжүүлдэг ашигтай эрдэс бодис шүлсээр ялгаран гарах явцыг идэвхжүүлдэг.

Баярын үеэр сайн унтаж амрах. Хамгийн багадаа 8 цаг унтах нь таны биеийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг.

Бяслаг нь шүдийг бэхжүүлдэг амин дэм болох кальци ба фосфат агуулдаг тул амны хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэхэд тустай. Түүнчлэн шүдний пааланг хамгаалдаг шүлсийг ялгаруулж, амны хөндийн өвчин үүсгэдэг бактерийг устгадаг.

Алим, гүзээлзгэнэ, киви бусад жимс нь тэдгээрийг идэх, зажлах явцад таны шүдийг үрж цэвэрлэдэг. Жимсний байгалийн утаслагууд нь аманд ялгарсан шүлстэй нийлж хоол хүнсний үлдэгдэл болон цоорол үүсгэдэг бактерийг устгадаг. 

Лууван, цэцэгт байцаа, цагаан цэцэгт байцаа, өргөст хэмх зэрэг хатуу ногоо таны шүдийг цэвэрхэн байхад тусалдаг. 

Парсли, яншуй зэрэг шинэ өвс ургамал зажилж идэх нь бактерийн улмаас үүссэн үнэрийг бууруулахад тусалдаг. Зууш хийхдээ эдгээр ургамлаас түлхүү хэрэглээрэй.

Гэвч чихэр болон амттан нь таны шүдийг гэмтээдэг тул аль болох бага идээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19