Dark Light
Нийгэм | 2024-03-06

ШӨХТГ: ЕБС-ийн сурагчдад сургалт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага /CI/-аас жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тулгамдаж буй асуудал бүхий тодорхой сэдвийг сонгон дэлхий даяар бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг уламжлалтай. Энэ жил “Хэрэглэгчийн төлөө шударга, хариуцлагатай хиймэл оюун ухаан”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.

Энэ хүрээнд ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газраас Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтан ерөнхий боловсролын сурагчдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50, 23 дугаар сургуулийн 5, 10 дугаар ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулж, танин мэдэхүйн “Алтан од” асуулт хариултын уралдаан явууллаа.

Сургалтаар ШӨХТГ-ын үйл ажиллагааг танилцуулж, “Хэрэглэгч гэж хэн бэ”  “Хүүхдийн хэрэглээний мэдлэгийг дэмжих, зохисгүй хэрэглээнээс урьдчилан сэргийлэх” мөн хэрэглэгч хиймэл оюун ухаантай хэрхэн холбогдож буй зэрэг талаар мэдлэг, мэдээлэл өгөхөд чиглэгдэж, асуулт хариултын уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг урамшуулсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19