Dark Light
Нийгэм | 2024-03-06

Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн С сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Төв аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 2024.03.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс урьдчилсан байдлаар осголтын шинжтэй нас барсан байдалтай байсныг олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Иймд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, үүнийг хэрэглэсэн хүнийг ганцааранг нь явуулахгүй байж эрсдэлээс сэргийлэх, гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх, ялангуяа жил бүрийн 3 дугаар сард байгууллага, хамт олон, иргэд нийллэг, баярын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэндээс гарч явахдаа зарим иргэд осгож, хөлдөх эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19