2024 оны 3-р сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна
Хонь: Өнөөдөр таны хувьд аливаа арга хэмжээ зохион байгуулах эсвэл гэр бүлийн дулаан уур амьсгалтай холбоотойгоор олон магтаал сайшаал ирэх өдөр. Энэ өдөр төрсөн хүүхдийн хувь заяа маш сайн байна. Гэр бүлийн асуудлыг бүсгүйчүүд дор дор нь шийдвэрлэж гэрийн сайн эзэгтэй гэдгээ мэдрүүлэх болно. Ажил хэргийн хувьд тайван намуун өнгөрөх ч жижиг сажиг гэж бодож байгаа зүйлийг анхааралгүй өнгөрүүлбэл тэр хожим том алдагдал авчрах магадлалтай тул тун хянуур байгаарай.
Үхэр: Бухимдалтай өдөр. Санхүүгийн хүндрэл үүсгэхгүйн тулд ихээхэн хүч чармайлт хэрэгтэй болно. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухаалаг байх ба биеэ барихыг сайтар хичээ. Энэ өдөр яаж бодит орлогыг бий болгох тухай бодох ёстойгоос биш урт хугацаанд биелэх төлөвлөгөөг бодоод ч хэрэггүй. Сэтгэл санааны хэт мэдрэмтгий байдал нь тогтворгүй байдал ба уур бухимдлын шалтгаан болно.
Ихэр: Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өдөр. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд хамаатай. Таны давуу талыг эсрэг хүйсийн хүмүүс өндрөөр үнэлнэ. Ганц бие хүмүүс хайр сэтгэл, сексийн холбоо өөртөө итгэх итгэлийг нэмж, баяр баясгалан авч ирэх болно. Үр хүүхдүүд, төрөл садны асуудалд онцгой анхаарал тавих шаардлага үүсэх байх. Эрчүүд өнөөдөр мэргэжлийн салбарт хэт их идэвх зүтгэл гаргах хэрэггүй, тэдний санаачилгыг дэмжихгүй бололтой.
Мэлхий: Нам гүм орчинд ганцаараа байхыг та хүсэж байж магад. Өөртөө боломжийг бий болгож бодол санаагаа цэгцэл. Хойш тавьж удаасан ажлаа хэрхэн яаж амжилттай урагшлуулах талаар бодох таатай цаг үеийг овжиноор ашиглаарай. Хүсэж байгаа болон хэрэгтэй хүмүүстэй яриа тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүсийн онгод орох шинэ бүтээл туурвих болно.
Арслан: Ихэнх хүмүүс эргэн тойрондоо эрс шинэчлэлт хийх хүсэлтэй болно. Энэ үед гадаад төрх, биеэ авч явах байдалдаа сайн анхаарах болно. Ямар ч ажлыг хэтэрхий удаан сунжруулалгүй хийж дуусгахад эрч хүчээ зарцуул. Аливаад бүтээлч сэтгэлээр хандаж ажиллах хэрэгтэй. Шинэ харилцаа холбоо тийм ч таатай биш байх болно. Бусадтай хэт дотносох гэсний хэрэггүй. Аливаа эерэг бус харилцаанд сэтгэл зүйн хувьд бэлэн бай.
Охин: Төрөлхийн сониуч зантай та шинийг танин мэдэх хүсэлдээ хөтлөгдөн эрсдэлтэй арга хэмжээ, адал явдалд татагдан орж магадгүй. Хувь заяагаа сорих, далдын хүчтэй холбогдох гэж маяглаж байж мөнгөө дэмий үрэх буюу эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Ойр дотнын хүмүүс таныг ойлгохгүй байгаа нь дайран дээр давс нэмэх шиг болно. Иймээс та хурдан тайвшрахыг оролд, гомдлоо мартахыг хичээ.
Жинлүүр: Түгшүүртэй өдөр. Зорилго, эрч хүчээ төвлөрүүлэх мөн гадаад нөлөө нэмэгдэнэ. Энэ өдөр танд тайлбарлахын аргагүй тийм түгшүүр ирнэ. Эрүүл мэнд доройтно. Од гариг хэсэгхэн хугацааны эмзэглэл, хэт итгэмтгий байдлуудаас болоод олон зүйлд түгшинэ. Хэн нэгнээс дэмжлэг олохыг хичээ. Эргэн тойронд нөлөө бүхий хүмүүс таны сэтгэлзүйд нөлөөлөх боломжийг бүү олго. Хүчтэй байж, цоо шинэ алхам хий. Оройг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлээрэй.
Хилэнц: Шинэ ажил эхлэх болон өөрийн санаачилсан төсөлд санаа нэгтнүүдийг татан оролцуулахад тохиромжтой сайхан өдөр таныг угтаж байна. Мөн олон нийтийн ажил хийх, бусадтай харилцахад тааламжтай байна. Амьдралын эрч хүч, илүүдэл энергиэ дэмий чалчаа яриа, хэрүүл уруул хийхэд бүү үр. Өнөөдрийг аль болох үр ашигтай өнгөрөөх хэрэгтэй.
Нум: Өнөөдөр таны хувьд худал хуурмаг, биелшгүй амлалт авчрах сөрөг өдөр. Тааламжгүй нөхцөлд орох, төлөвлөөгүй байдал үүсэж, бусадтай харилцах харьцаанд тань сөрөг байдал бий болох, хоёрдмол байдал үүснэ. Нөхцөл байдал өнөөдөр таныг өөрийн зарчим болон үзэл бодлоо хамгаалахад хүргэнэ. Гэр бүлийн асуудалд оролцохоос зайлсхийж, хэрүүл маргаанаас хол яваарай. Хэн нэгэнтэй үл ойлголцох харилцаа холбоо үүсгэх бол энэ нь таны эргэн тойрныхонтойгоо асуудал үүсгэхэд хүргэж мэднэ.
Матар: Өнөөдөр хувирамтгай эрс тэс үйл явдлууд зэрэгцэн оршино. Та өөртөө болон хийж буй ажилдаа үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэй. Ажил төрөлдөө анхаарлаа хандуулж санхүүгийн асуудлаа улам чангатгах хэрэг гарна. Хэн нэгэнтэй хамтран ажиллахад амжилт олно. Таны амжилт хэн нэгний анхаарлыг татах болно.
Хумх: Өнөөдөр таны хувьд ажил дээр ч, гэрт ч тогтворгүй байх тааламжгүй өдөр болох бололтой. Үйл хөдлөлөө эрүүл саруул ухаанаар үнэлж дүгнэх, дэмий хоосон төсөл төлөвлөгөөний хойноос хөөцөлдөхгүй байхыг од гаригс зөвлөж байна. Арилжаа наймааны ажилд идэвх зүтгэл гаргах шаардлагагүй. Өөрийн бүх хүчин чармайлт оролдлогыг гаргахгүйгээр өмнөө байгаа бүх саад тотгоруудыг даван туулж чадахгүй. Өөрийнхөө санаа бодлыг найз нөхөд болон ажлын хамтрагч нартаа тулгах гэсний хэрэггүй.
Загас: Болгоомжтой байх өдөр. Шинээр эхлүүлэх ажил төрөлд хүндрэл бэрхшээл гарч мэднэ. Төлөвлөсөн санаа зорилгоо зайлшгүй дахин шалгаж нягтлах хэрэгтэй. Аливаа чухал асуудалд яаран шийдвэр гаргалгүй түр хойшлуулсан нь дээр. Шинээр танилцах хүн таны амьдралд муу үр нөлөөг үлдээх тул түүнээс болгоомжил. Зүүд тань зөн совинтой байх ба удахгүй биеллээ олох болно.
АДМИН








Нийгэм




