Dark Light
Нийгэм | 2024-03-06

Цагаан морь өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 27

2024.03.07 / ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН

ДОЛООН УЛААН ЦАГААН МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 07.21-18.45

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 3 сарын 7, Бархасбадь гараг. Билгийн тооллын 27, Яруу эгшигт одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:21-18:45. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19