Dark Light
Нийгэм | 2024-03-06

Машин хулгайлсан хүүхдүүд мансуурсан байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 03 сарын 05-ны өдөр Тоёота Приүс автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоон, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19