Dark Light
Нийгэм | 2024-03-07

Зам тээврийн ослын улмаас 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймаг, Өндөр-Улаан сум Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашинд зорчиж явсан иргэд бэртэж гэмтсэн тухай дуудлагыг 03 сарын 07-ны өдрийн 04:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өндөр-Улаан сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ын “Бонго-3” загварын ачааны автомашины араас мөн чиглэлд зорчиж явсан А-гийн  “Королла” загварын суудлын автомашин мөргөж тус автомашины жолооч А /36 настай, эрэгтэй/ бэртсэн байсныг Эмнэлгийн байгууллагад хүргэж иргэн Н /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг 06:10 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08