Dark Light
Нийгэм | 2024-03-07

Улсын хэмжээнд 3089420 толгой мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн мэдээллийг УОК-ын дарга С.Амарсайхан хийлээ.

Тус мэдээллээр “Өнөөдрийн байдлаар 63 мянган иргэнийг эрт ирүүлгийн оношлогоо шинжилгээнд хамруулжээ. Манай шуурхай бүлэгт ажиллаж байгаа эмч нар өнөөдрийн байдлаар 170 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 350 өрхөд эрүүл мэндийн зөвлөмж, тусламж хүргэж ажиллажээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд 12 сумд эмнэлгийн зориулалттай туулах чадвар сайтай, стандартын шаардлага хангасан автомашиныг Эрүүл мэндийн яамаар дамжуулан хуваарилж байгаа. Нийтдээ 60 гаруй автомашин хуваарилна. Малчдад зориулсан хандивын аян өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. Өнөөдрийг хүртэл УОК-т 44 иргэн, 26 аж ахуйн нэгж, 61 төрийн байгууллага, 23 төрийн бус байгууллага, гадаадын 1 байгууллагаас нийт 3 тэрбум 171 сая 848 мянга 216 төгрөгийн хандив цуглажээ. Мөн 850 сая төгрөгийн хандив ирүүлжээ. Үүнээс хүндрэлтэй аймаг сумдад 701 сая төгрөгийн 41480 ширхэг бараа бүтээгдэхүүнийг газар дээр нь хүргээд байна. Тусламж дэмжлэгээр очиж буй бараа бүтээгдэхүүн өөр зориулалтаар ашиглагдах нөхцөл үүсч болохгүй. Хэрэв ийм асуудал үүсвэл иргэд УОК-ын шуурхай штаб, шадар сайдын албанд мэдээлж болно. 

10 хоногт хорогдсон малын тоо нэгтгэгдэж байгаа. Өнөөдрийн байдаар 3 сая 89 мянга 420 толгой мал хорогдсон байна. Маргааш энэ мэдээ дахин шинэчлэгдэнэ. Хамгийн их мал хорогдсон аймаг Сүхбаатар байна. 942.1 мянга мал хорогдсон. Хэнтий аймагт 421.9 мянган мал, Дорноговь аймагт 337.6 мянган толгой мал, Төв аймаг 231 Архангай мянга, 187 мянга, Дорнод аймаг 134 мянга, Хөвсгөл аймагт 134.8 мянган толгой мал хорогджээ.  ” гэв. 

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19