Dark Light
Нийгэм | 2024-03-07

Өрх толгойлсон 66448 эх байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.  ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ мэдээлэхдээ “2023 онд Үндэсний статистикийн хорооны шинэчилсэн тооноос харахад Монгол Улсад нийт 941 мянга 500 өрх байна. Шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн 17574 өрх, гэр бүл цуцлалт 4553 гэсэн тоо баримт гаржээ. Гэрлэлт цуцлалтын тоо жил бүр онцын өөрчлөлтгүй 4000-4500 хооронд байна. Үрчлэгдсэн хүүхэд 1474, өрх толгойлсон эх 66448, өрх толгойлсон эцэг 15089 байна. Монголд эцэг эхчүүдийн 57 хувь нь хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг. Хөлсгүй хөдөлмөр хийх байдал эмэгтэйчүүдэд илүү давамгайлж байна гэсэн судалгаа гарсан. Үүнд гэр цэвэрлэх, хоол хийх, аяга угаах, хүүхэд харах, хөгшдийг асрах зэрэгт 74.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Эдгээрт орорлцож байгаа хадам буюу аав ээжийн оролцоо 7.7 хувь, нөхөр 5.6 хувийн оролцоотой гэр бүлийн ажилд оролцдог гэсэн судалгаа гарсан байна. Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн боловсрол чухал байр суурьтай болоод байгаа. Энэ чиглэлээр ажилладаг кабинет улсын хэмжээнд 34 л байна. Энэ нь хүний нөөцийн асуудалтай” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19