National Geographic-аас 2024 онд заавал зочлох 20 музейн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэжээ.
National Geographic-ийн редакцаас жил бүр “Best of the world list” буюу Дэлхийн шилдгийн жагсаалтыг эмхлэн гаргадаг билээ. Энэ жилийн тухайд заавал зочлох 20 шилдэг музейн нэгээр Чингис хаан Үндэсний музей нэрлэгджээ.
Тэд нийтлэлдээ “Аялагчид ихэвчлэн өргөн уудам монголын говь, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбороор зочилдог. Гэвч Монгол Улсын түүх, соёл, 13-р зууны домогт дайчин Чингис хааны түүхийг танин мэдэхийн тулд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод саатаж Чингис хаан Үндэсний музейд зочлох нь зүйтэй болов уу” хэмээжээ.
Эх сурвалж: National Geographic
АДМИН








Нийгэм




