Өчигдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 325 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхэд цэцэрлэгээсээ нимгэн хувцастай гарч машин зам дээр явж байхад иргэн олж цэцэрлэгт нь хүргэсэн тухай мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар тус цэцэрлэгийн аргазүйч П.Дэлгэрцэцэгээс тодрууллаа.
Танай цэцэрлэгээс хүүхэд алга болсон гэх мэдээлэл гарсан талаар тодруулахгүй юу?
Манай цэцэрлэг хүүхэд алдсан нь үнэн. Тухайн хэргийг хүүхэд хамгааллын байгууллага, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хүүхэд алдсан нь үнэн.
Хэдэн цагийн үед юм бол?
Хүүхдүүдийн унтлагын цагаар.
Ангийн багш, жижүүр гээд олон хүний хаагуур гарч явсан юм бэ?
Тэр талаар хууль хяналтын байгууллагын дүгнэлт гараад ирэхээр бид танилцуулна.
Цэцэрлэгт ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан уу?
Үгүй. Ямар ч үйл ажиллагаа болоогүй. Бүх үйл ажиллагаа өдрийн дэглэмийн дагуу явж байсан. Бүх ажилтан ажлын байрандаа байсан. Манайх нийт 20 гаруй ажилтантай.
Ямар бүлгийн хүүхэд вэ?
Ахлах бүлгийн хүүхэд.
Эцэг эхтэй нь уулзсан уу. Ямар байр суурьтай байгаа бол?
-Эцэг эхийн хувьд гомдол санал гаргаагүй. Хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Өнөөдөр цэцэрлэгтээ ирээгүй.
Хүүхэд гадуур хувцасгүй нимгэн явж байсан гэсэн. Эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн үү?
Үзүүлсэн. Ээж аав болон эмээ өвөөтэй нь холбогдсон. Биеийн байдлыг нь байнга асууж байгаа. Эцэг эх, эмээ өвөөгийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.
АДМИН








Нийгэм




