Dark Light
Нийгэм | 2024-03-07

“Чингис” хиймэл дагуул хөөргөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, “Талес Алейна Спэйс” компанийн гүйцэтгэх захирал Херве Деррей тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр тус тус хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хийгдсэн ЦХХХЯ болон Талес Алейна Спэйс компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд үндэсний харилцаа холбооны “Чингис” хиймэл дагуул төслийн чиглэлээрх хамтын ажиллагааны явцын талаар санал солилцов.

Үндэсний “Чингис” хиймэл дагуул төслийн техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлж дууссан бөгөөд түүнд тулгуурласан санхүүжүүлэлтийн саналыг Францын талаас Монгол Улсад албан ёсоор танилцуулж, төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа тус компаний төлөөлөгч мэдэгдлээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19