Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2015 оны 11 сард “Новонордиск” компанийн дэмжлэг, санхүүжилтээр “Диабетийн төв” нээгдэж байсан түүхтэй.
Тэгвэл энэ удаа 2024 оны 03 дугаар сарын 06 ны өдөр дээрх Диабетийн төвийн чиглэл, үйл ажиллагааг нь өргөтгөн “ЧИХРИЙН ШИЖИНГИЙН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” нэртэйгээр шинэчлэн зохион байгуулж, нээлтийн үйл ажиллагаа хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн удирдлагын баг, зөвлөх эмч, тасгийн эрхлэгч болон Монголын Диабетын Холбооны төлөөллүүд үг хэлж, Орбис Олон улсын байгууллага, Үлэмж эс жи жи катеринг зэрэг эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд, мөн Полисан, Монгол Эм Импекс, Lenus Med, Гедеон Рихтер, Юрия зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллүүд оролцож, хамтран зохион байгууллаа.
Чихрийн шижингийн сургалт хөгжлийн төв нь чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг таралтгүй хийж явуулахын зэрэгцээ чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд өөрийн хяналт, хоол, хөдөлгөөний дэглэм, чихрийн шижингийн шалтгаант захын мэдрэлийн эмгэг илрүүлэх хөлийн үзлэг, нүдний угийн дурангийн шинжилгээг хийх замаар чихрийн шижингийн хяналтын тогтолцоог сайжруулах, хүндрэлийг эрт илрүүлж, сэргийлэх цогц тусламж үйлчилгээг үзүүлж, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулахад голлох үр дүнг гаргаж ажиллах юм.
Өдөрлөгийн хүрээнд “Чихрийн шижингээс сэргийлэх хоол эмчилгээгээр дэмжих арга барил эзэмшицгээе” сэдэвт сургалтыг Үлэмж эс жи жи катеринг ХХК-тай хамтран зохион байгууллаа.
АДМИН








Нийгэм




