Dark Light
Нийгэм | 2024-03-08

92 ахмад төрийн одон медалиар шагнагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсдаа хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж СХД-ийн 41 хорооны 92 ахмад настан төрийн дээд одон медалаар энгэрээ цооллоо. Тэдний нэг болох 64 настай Д.Намсрай гуайн ажлын гараагаа Монгол кино үйлдвэрийн  зургийн даргаар эхлүүлж 42 жил улсдаа хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Энэ хугацаанд уран сайхан найман кино, 300 гаруй баримтат киног бүтээлцжээ.

Ийн түүний олон нийтийг соён гэгээрүүлэх Монголын кино урлагт оруулсан хувь нэмэрийг төр засгаас үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнаад байгаа юм. Улс эх орондоо хувь нэмрээ оруулж ажилласан бас нэгэн ахмадуудын төлөөлөл нь 94 настай Г.Нямдаваа гуай юм. Тэрбээр Налайх  дүүргийн Авто тээврийн хэрэгслийн хангамжийн газраас ажлыг гараагаа эхлүүлж 1984 онд тэтгэвэртээ  гарчээ. Түүний хувьд мөн адил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан баярт үйл явдал тохиолоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19