Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Төмөр замчин эмэгтэйчүүд" зөвлөгөөнийг УБТЗ-ын Эмэгтэйчүүдийн Зөвлөлөөс зохион байгууллаа. Зөвлөгөөнд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй Замын удирдлага болон төмөр замчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов. Замын дарга төмөр замчин эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлж, зөвлөгөөнд амжилт хүслээ. Энэхүү зөвлөгөөнийг УБТЗ-ын даргын санаачилгаар өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн юм. Зөвлөгөөнд оролцогчид эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн асуудлаар зөвлөлдөж, шийдвэр дүгнэлтээ замын удирдлагад танилцуулах юм. Замын удирдлага төмөр замчин эмэгтэйчүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарч энэ оны нэгдүгээр сараас эхлэн "Цалинтай ээж" тэтгэмжийг олгож эхлээд байна. Мөн цаашдаа эмэгтэйчүүдийн сувиллыг байгуулахаар ажиллаж байгаа юм.
Нийгэм | 2024-03-08
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




