Dark Light
Нийгэм | 2024-03-08

Бичил ногоон зээлийн төсөлд хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зээлийн батлан даалтын сан нь 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан ТоС Холбооны бүх гишүүн байгууллагуудад зориулсан туршлага хуваалцах уулзалт, арга хэмжээнд оролцлоо. Уг арга хэмжээгээр ТоС Холбооны 2023 оны “Шилдэг, Онцлох, Жендерийн манлай” банкаар шалгарсан ХААН, ХХБ, ХасБанк болон Голомт банкны төлөөллүүд өөрсдийн ТоС-ийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн , хийж буй ажлуудаас танилцуулан, туршлагаасаа хуваалцлаа. 

Мөн ТоС холбооноос 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө, тус холбооноос зохион байгуулдаг форум, сургалт, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг хүргэсэн. ТоС холбоо ЗДБС-тай хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтэй “Бичил ногоон зээл”-ийн төсөлд хамтран ажиллах талаар санал, мэдээлэл солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19