"Номин моторс"-ын борлуулалтын менежер Б.Буянтай “Changan” брэндийн автомашины онцлогийн талаар ярилцлаа.
-Номин моторс хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Номин моторс 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Анх япон автомашин оруулж ирдэг байсан. 2008 оноос АНУ-ын CHEVROLET брэндын албан ёсны дистрибьютер болоод байна. 2018 онд брэнд шинэчлэлт хийж ISUZU Motors Limited-ийн албан ёсны дистрибьютер болсон. Үүний дараа 2019 онд БНХАУ-ын CHANGAN брэндийн автомашинуудыг судалж эхлээд 2020 оноос албан ёсоор оруулж ирсэн. 2023 оноос эхлэн GAC motor брэндийг автомашинуудыг мөн оруулж ирсэн.
-Яагаад заавал хятад автомашин оруулж ирэх болсон бэ?
-Бид сайн судалсны үндсэн дээр БНХАУ нь автомашины зах зээлд том байр суурь эзлэх болсонтой холбоотойгоор Europ автомашинд байх тоноглолтой ижил, тав тухтай зөв жолооны хүрдтэй, загварлаг хямд үнэ чанартай автомашин худалдан авах боломжийг хэрэглэгчдэд түгээх байсан учир оруулж ирсэн. Мөн Changan брэнд нь БНХАУ-ын үйлдвэрийн брэнд бөгөөд 160 гаруй жилийн түүхтэй. Манай улсын нийтлэг ашигладаг Япон автомашин, европ автомашины чанар, стандарттай дүйцэхүйц болохоор оруулж ирсэн.
-Changan брэндийг яагаад онцолж байна вэ?
-Changan брэнд нь БНХАУ-н "Их дөрвөл" буюу хамгийн том улсын 4 үйлдвэрийн нэг. Бас Гиннесийн хоёр амжилтыг тогтоосон. Нэгийг нь дурдвал тойрог замд дэлхийн хамгийн анхны жолоочгүй машины цуваа явуулсан.
-Changan брэндийн автомашины давуу талууд юу вэ?
-Changan брэндийн CS75 болон түүний дараагийн загварын авто машинууд нь жолоочгүйгээр зөвхөн түлхүүрээрээ удирдаад зогсоолд орох, гарах мөн замын цагаан зураас байгаа үед жолооч хааз, тоормос, рульд гар хүрэхгүйгээр автомашин өөрийгөө автоматаар жолоодох боломжтой. Хамгийн онцлох загвар гэвэл Changan брэндийн UNI-K загвар.
-UNI-K загварын онцлог, давуу талууд юу вэ?
-UNI-K загварын автомашин маань гурван хянах самбартай мөн дөрвөн дугуйн хөтлөгчтэй, ойрын 150 метрийн саадыг радар мэдрэгчийн тусламжтайгаар хянах, болзошгүй аюулаас урдчилан сэргийлж автомашиныг зогсоох хүртэл арга хэмжээ авна. Та 360 камерийн тусламжтайгаар хар хайрцаг буюу туулсан замынхаа бичлэгийг хийх ба хадгалсан бичлэгт харвал тухайн үед таныг ямар хурдтай явж байсан, хааз тоормос алийг нь гишгэж байсан, аль тал руугаа дохио өгч байсан гэх мэт нарийн зүйлсийг харуулах бөгөөд энэ нь таныг автомашин ямар нэг зам тээврийн осол болсон тохиолдолд баримт болон үлдэх , эрсдэлээс хамгаалах юм.
-Номин моторсоос автомашин худалдаж авахад ямар үйлчилгээнүүдийг үзүүлэх вэ?
-Автомашинууд маань үйлдвэрийн 3-6 жилийн хугацаанд 100-250 мянган км-ийн хооронд баталгаатай байдаг. Номин моторсын зүгээс гэвэл таван удаагийн тос, масло солих үнэгүй үйлчилгээ үзүүлнэ, Номин бонус картын урамшуулал олгоно мөн Номин даатгалаар тээврийн хэрэгслийн 1жилийн даатгал, дөрвөн өвлийн дугуй, нэг удаадаа автомашины банкыг АЙ95 шатахуунаар дүүргэх гэх мэт урамшуулал, үйлчилгээг хэрэглэгч таньд санал болгон ажиллаж байна.


АДМИН








Нийгэм




