ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан шуурхай бүлэг хаваржилт хүнд байгаа зүүн гурван аймагт ажиллаж, отрын штабуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Шуурхай бүлгийн багт Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эмч, Онцгой байдлын газраас хүний их эмч явж, мал, малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мэнэнгийн отрядад байгуулсан Отрын штабт Сүхбаатар аймгийн 20 хүн эрлийн ажлаар ирээд 10 гаруй хонож байгаа аж. Тус эрлийн малчид отрын штаб дээр зөөврийн Шатахуун түгээх станц ажиллуулах санал тавьж байв. Учир нь 80 км явж шатахуун авчирдаг ч нэг өдөр эрэлдээ яваад дуусчихдаг байна. ХХААХҮ-ийн сайд тус асуудлыг шийдэхээ илэрхийлж, хамгийн түрүүнд малчдын амь нас, эрүүл мэнд чухал гэдгийг онцлов.
Нийгэм | 2024-03-09
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




