Dark Light
Нийгэм | 2024-03-09

Өгзөг базах, ажил дээрээ архидан согтуурах дархан эрх

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Д.Одбаяр солонгос үйлчлэгчийн өгзгөнд халдсан үйлдлээсээ болж, ҮХЦ-ийн даргаас ҮХЦ-ийн халдашгүй эрхтэй гишүүнээр үлдсэн. Д.Одбаяр эдэлж хэрэглэж явсан зүйлээ төрсөн аймгийнхаа музейд дурсгал болгон өгсөн. Сүмогийн аваргууд алганы хээгээ дурсгадаг шиг өгзгөнд хүрсэн гар хурууныхаа зургийг музейд өгсөн бол сонин хачин үзмэр болох байлаа. 

Энэ удаад ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан ҮХЦ-ийн албан байранд өөрөө бол баясгалантай, өргөн түмэнд огт баясгалангүй, шал согтуу бичлэгээр бэлэг барилаа.  ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр л бий гэдэг боловч үнэндээ Үндсэн хууль өөрөө байдаг. ҮХЦ-ийн гишүүн өөрсдийнхөө өгзгийг базуулахгүй байх дархан эрхтэй, үнэнийг хэлэхэд базуулаад байхаар өгзөггүй ч гэлээ, өрөөлийн өгзгөнд халддаг. Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай илүү тэгш эрхтэй гэдэгчлэн ҮХЦ-ийн гишүүн эрүүлжүүлэхэд ачигдахгүй байх, зөрчлийн хуулийг зөрчсөн ч гэсэн халдашгүй дархан эрхтэй учир Г.Баясгалан баясгалантай хэвээрээ үлдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19