Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд урамшуулал олгох журам”-ыг үндэслэн гүйцэтгэлийн үнэлгээгээр 2023 онд улсад тэргүүлсэн Монгол Улсын Гавьяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын Тэргүүний 1-р сургуулийн бага ангийн багш нарт тус бүр 5 сая төгрөгийн урамшууллыг олгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 16 дугаар хуралдаанаар шийдвэрлэлээ.
Тус аймгийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш нар 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн байна.

АДМИН








Нийгэм




