Dark Light
Нийгэм | 2024-03-09

Үхэр, могой жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2024.03.10 / НЯМ ГАРАГ/

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ДӨРВӨН НОГООН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 07.15-18.50

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 10, Адъяа гараг. Билгийн тооллын 30, Шувуун хошуут одтой, харагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19