2024 оны 03 дугаар сарын 10-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын чадамж өндөр түвшинд байна. Од эрхэс дахин таныг өөрийн ивээлдээ авч байна. Энэ нь хувийн амьдрал болон худалдаа наймааны үйл хэрэгт амжилт дагуулна. Нөлөө бүхий хүмүүс болон хамтрагч тань таны ажилд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна. Ингэснээр таны санхүүгийн байдал сайжрах болно. Сугалаанд хожих, дотнын хүнээсээ бэлэг авахыг үгүйсгэхгүй.
Үхэр: Хоёрдмол өдөр. Энэ өдөр та мэргэжлийн үйл ажиллагааны салбарт гойд амжилт олно гэж одод амлаж байна. Цагаа зөв, оновчтой хуваарилах, чин сэтгэлээсээ хичээн ажиллах нь ажлын эцсийн үр дүнд эергээр нөлөөлөх нь байна. Гэхдээ найдаж байсан шинэ түншдээ урам хугарах бололтой. Хайр сэтгэлийн харилцаа сэв сууж та урвалтыг мэдрэх болно.
Хамтатгах: Өнөөдөр та шинэ ажил, төсөл эхлэх хэрэггүй гэж одод зөвлөж байна. Өмнө эхэлсэн ажлаа дуусгахыг хичээ. Эмэгтэйчүүд өөдрөг үзэл, бардам зангийнхаа ачаар амрагийн харилцаанд үүссэн таагүй байдлыг даван туулна. Эрчүүд яарах, хоосон амлалт өгөх хэрэггүй, үүнээс болж ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж болзошгүй. Ганц бие хүмүүст романтик учрал тохиож хөгжилтэй байх бололтой.
Мэлхий: Энэ ордонд төрсөн хүмүүс өдрийн эхний хагаст архаг хууч өвчин хүндрэх, осол гэмтэлд өртөх, золгүй явдал учирч болох магадлалтай. Аюулгүй байдлаа дор бүрнээ сайтар хангаж чадвал таагүй байдлуудаас зайлсхийхэд тусална. Эелдэг зөөлөн, ухаалаг байж маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдлаас зугтан гарах хэрэгтэй.
Арслан: Энэ өдөр од эрхэс таныг ивээж байна. Энэ өдөр хүнтэй танилцах, шинэ газар орон үзэх зэрэгт таатай. Хэрэгтэй өөрчлөлт хийж, амьдралаа сэргээх нь танд шинэ эрч хүчийг авчрах болно. Олон нийттэй харилцах харилцаа сайн байж, сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах болно. Бүх эрч хүчээ дайчлах юм бол амжилт таныг хүлээж байна.
Охин: Азтай өдөр. Өнөөдөр та ямар ч асуудалгүйгээр худалдаа наймааны ажил хийж амжилтад хүрнэ. Мөн ямар нэгэн эрсдэлтэй наймаа ч танд ашиг, амжилт дагуулна. Хувийн асуудлыг шийдэх боломж олдоно. Сүүлийн хугацаанд мөрөөдөж байгаа зүйлс биелэх магадлалтай. Ан амьтны гаралтай хүнсний зүйлээс аль болох татгалзаж, хэрэглэхгүй байх нь таны эрүүл мэндэд тустайг анхаар.
Жинлүүр: Өнөөдөр жаахан хүндхэн өдөр болж өнгөрөх бололтой. Гэнэтийн төлөвлөөгүй ажил өмнө чинь гарч ирнэ. Сэтгэл хөдлөлөөрөө нэн чухал шийдвэр гаргах болон ямар нэгэн эрсдэлтэй үйл хөдлөл хийхгүй байхыг анхааруулж байна. Чухал уулзалт, гэрээ хэлэлцээрийг хойш тавь. Харин хуучин хийж гүйцээгүй бичиг цаасны ажил, гэрээ хэлэлцээртээ бэлдэх ажлаа өнөөдөр дуусга.
Хилэнц: Өнөөдөр түмэн олон цугласан газар болон хөл үймээнээс холхон бай. Элдэв муу зүйлсийн нөлөөнд автахаас сэргийл. Энэ өдөр та бүх хүний анхаарлын төвд байх тул үйл хөдлөлөө сайн хянах хэрэгтэй. Гэр бүлээ баясгах, ая тухтай байдлыг хангах үүднээс төлөвлөгөө, үйл ажиллагаагаа зохицуулан ажиллах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд гэнэтийн зүйлд яаран шийдвэр гаргахгүй байхыг хичээ. Хүүхдүүд тань танаас анхаарал халамж, таны оролцоог шаардаж байгаа. Бусадтай сайхан харьцааг эрхэмлэ.
Матар: Өнөөдөр гэнэтийн төлөвлөөгүй зардал гарч таныг санхүүгийн алдагдал хүлээхэд хүргэнэ. Худал хуурмагтай нүүр тулна. Танд магадгүй хөнгөн гутрал, хууч өвчин, толгой өвдөх зэрэг зовууриуд илэрнэ. Алгуурлаад байлгүй эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлээрэй. Хэн нэгнээс ирэх зарим нэг шүүмжлэлийг сэтгэлдээ ойр хүлээж авсны хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргаж үдшийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нь таны эрч хүчийг нэмэгдүүлж сэтгэл санааг тайвшруулах болно.
Нум: Өнөөдөр өмнө хийж гүйцээгүй хуримтлагдсан ажлуудаа гүйцээхийг зөвлөж байна. Эрс шийдэмгий үйл ажиллагаа шаардагдах мэдээ, гэрийн ажил гарч ирж болно. Гэр бүлийн харилцаанд жижиг маргаан гарч болох юм. Одод өөрийн байр сууриа хамгаалахыг зөвлөж байна. Тайван байдлаа, нэр хүндээ бүү алд. Магадгүй харагдаж байгаа шигээр ажил нь тийм ч муу биш байна. Өнөөдөр гэнэтийн төлөвлөөгүй зардал гарч таныг санхүүгийн алдагдал хүлээхэд хүргэнэ. Худал хуурмагтай нүүр тулна. Танд магадгүй хөнгөн гутрал, хууч өвчин, толгой өвдөх зэрэг зовууриуд илэрнэ. Алгуурлаад байлгүй эрүүл мэнддээ анхаарч эмчид үзүүлээрэй. Хэн нэгнээс ирэх зарим нэг шүүмжлэлийг сэтгэлдээ ойр хүлээж авсны хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргаж үдшийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нь таны эрч хүчийг нэмэгдүүлж сэтгэл санааг тайвшруулах болно.
Хумх: Энэ өдөр танд маш таатай өнгөрөх болно. Таны эргэн тойронд эсвэл санхүүгийн хүрээнд санамсаргүй өөрчлөлтүүд тохиолдож магадгүй юм. Аливаа хүнд зүйл тохиолдоход таны дэргэд хамгийн ойр байдаг хүн л танд тусалж элдэв хүндрэлийг холдуулж чадах юм. Зөвхөн өөрийн санаснаар биш тэдгээр хүмүүсийнхээ зөвлөгөөг ч бас сайтар сонсох хэрэгтэй. Энэ бүгд таныг өөрийн амьдралаа өөрчлөхөд тусална.
Загас: Өөрийгөө хянаж, аливаа сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур. Аль болох тэвчээртэй байж, өөрийгөө захир хэмээн одод танд зөвлөж байна. Гэнэтийн сэтгэл хөдлөлөө дарж байхгүй бол эсрэг үр дүнд өртөх магадлал өндөр. Жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж мэднэ. Улмаар таны эрхэмлэж явдаг нандин харилцаа тасарч болзошгүй байна. Та өөрийн хөлс хүчээр олсон мөнгөндөө захирагдах хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал санхүүгийн байдал тогтвортой байх болно.
АДМИН








Нийгэм




