Dark Light
Нийгэм | 2024-03-10

ХХААХҮЯ 1 өдрийн цалингаа хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд зудын нөхцөл хамгийн хүнд байгаа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум. Тус сумын нутаг дэвсгэрийн 94 хувь нь цасанд дарагдаж төмөр зуд нүүрлэсэн.

Эрдэнэцагаан сум 1324 малчин өрхтэй. Төмөр зудын нэрвэгдсэн 5 багийн малчин өрхөд ХХААХҮЯ болон харьяа агентлагийн ажиллагсдын 1 өдрийн цалингийн хандиваас 10 сая төгрөг, Яам болон Ханбогд кашимер тэргүүтэй компаниудын хандив болох 10 тонн гурилын тусламж үзүүллээ. 

Мөн Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорациас Сүхбаатар аймагт 1950 тонн тэжээл, тэжээлийн будаа олгосноос 150 тонн нь Эрдэнэцагаан суманд хуваарилагдсан.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт 120 нэгж, 10 тээврийн хэрэгслийг Улсын онцгой комиссоос гаргаж, зам нээх, айл өрхийг цаснаас гаргах ажлыг зохион байгуулж байна.

Салбарын сайд Х.Болорчулуун цаашид малгүй болсон малчдыг малжуулах, малчдын зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж ажиллах болсныг хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19