Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-150 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн дундаж хоногийн хэрэглээнээс их буюу 140-200 литр бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс маш бага буюу ойролцоогоор 8 литр ус хэрэглэж байна.
Улс орнуудын уур амьсгал, хүмүүсийн хэрэглээний зуршил, хөгжлийн төвшнөөс шалтгаалж нэг хүний өдрийн усны хэрэглээ өөр өөр байдаг.
АНУ-д нэг хүн дунджаар 100-175 галлон буюу 378-661 литр ус хэрэглэдэг. Үүнээс усанд ороход хамгийн их усыг зарцуулдаг.
Өмнөд Солонгосын Сөүл хотын нэг хүнд ногдох усны хэмжээ 282-300 литр бөгөөд Өмнөд Солонгост өдөрт 18 сая шоо метр ус нийлүүлдэг.
Японд хүн амын 98 гаруй хувь нь төвлөрсөн системээс усаа авч хэрэглэдэг бөгөөд нэг хүний усны хоногийн дундаж хэрэглээ 286-310 литр байна.
Австрали улсад нэг хүний хоногийн усны хэрэглээ 274 литр байна.
Герман улсад нэг хүний хоногийн усны хэрэглээ өмнөх жилүүдээс буурч 125-150 литр байна.
Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хоёр дахь том хот Кэйптаунд нэг хүнд ногдох өдрийн усны хэрэглээ 50 литр бөгөөд бидний таван минут шүршүүрт урсгадаг ус юм.
АДМИН








Нийгэм




