Dark Light
Нийгэм | 2024-03-11

Хуурамч дуудлага өгсөн иргэнийг торгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад "2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 залуу ирээд 200.000 төгрөг өгье, нэр бүхий намд сонгуулийн эрх өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан. Тухайн залуу “....” улсын дугаартай, хар өнгийн “Соната 3” маркийн машинтай байсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ч нь цагдаагийн байгууллагад “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” үйлдэл тогтоогдсон тул 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19