Dark Light
Нийгэм | 2024-03-11

Эрэгтэй тамирчид багийн дүнгээр III байрт шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125кг-ын жингийн барилдаанууд явагдаж, өндөрлөлөө. 

Манай тамирчид энэ өдөр гурван мөнгөн медаль хүртсэн. Тодруулбал, 70 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж, 125 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар тус тус мөнгөн медалийн эзэд боллоо. 

Энэхүү тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид нийт 4 жинд финалдсан амжилтаараа багийн нийлбэр дүнгээр 108 оноотой 3-р байрт шалгарлаа. 

61 кг

1. Масаносукэ Оно (Япон)

2. Эмре Курал (Турк)

3. Бехрузбей Туранмуратов (Узбекистан)

3. Тайрбек Уулу Жумашбек (Киргизстан)

70 кг

1. Эрназар Акматалиев (Киргизстан)

2. Төмөр-Очирын Тулга (Монгол)

3. Ёшиносүкэ Аояги (Япон)

3. Амирмохаммад Язданичерати (Иран)

79 кг

1. Курбан Хидир Сайпудинов (Бахрейн)

2. Энхбаярын Бямбадорж (Монгол)

3. Рамадан шар (Турк)

3. Рамиз Гасанов (Азербайжан)

92 кг

1. Амирхоссейн Биглар Фирузпурандпей (Иран)

2. Андриан Гросул (Молдав)

3. Мухаммед Гимри (Турк)

3. Гиорги Ромеласвили (Гүрж)

125 кг

1. Амирреза Гардин Масуми Валади (Иран)

2.Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол)

3.Шамил Шарипов (Бахрейн)

3. Манашвили Соломон (Гүрж)

Багийн дүн:

1. Иран /115 оноо/

2. Киргизстан /111 оноо/

3. Монгол /108 оноо/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19