“Энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан” гэх гомдол, мэдээллийг Төв аймгийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж энэ 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих
3. Хүүхдийг:
3.3. өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
АДМИН







Нийгэм




