Dark Light
Нийгэм | 2024-03-11

Модон хохимой өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 2 2024.03.12 / МЯГМАР ГАРАГ/

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 07.11-18.53

Барилдлага: Үхэх 

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Хий

Аргын тооллын 3 сарын 12, Ангараг гараг. Билгийн тооллын 2, Дэлгэрүүлэгч одтой, хөхөгчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19