2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хүлээцтэй байх өдөр. Хэн нэгэнтэй ямар ч нөхцөл байдалтай байсан ямар нэг байдлаар холбоо тогтоохгүй байх нь өлзийтэй. Тайван байдлаа хадгалж, нөхцөл байдал сайжир тал хүлээж, яарч тэвдэн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Цаг нь тулахад та хэний ч зөвлөгөө, шахалтгүйгээр аливаа шийдвэр гаргах чадвартай байна. Бага зэргийн үл ойлголцлыг тоох хэрэггүй.
Үхэр: Таны хийж байгаа ажил, ажлын байр тань бусдын хувьд тэдний дургүйцлийг хүргэхүйц байх нь танаас шалтгаалсан эд биш. Гэвч бусдын танд хандах хандлага сөрөг, тааруу байгаа нь ажилтай чинь шууд хамааралтай. Тиймээс бүх хүнтэй эелдэг, нийцтэй харьцаж таагүй нөхцөл байдлыг өөрийнхөө талд эергээр өөрчлөхийг зөвлөж байна.
Хамтатгах: Эрсдэлтэй өдөр. Таны өмнө мөнгө төгрөгний нэмэлт зардлууд гарах тул түүнд эртнээс бэлтгэх хэрэгтэй. Энэ юу юунаас илүү чухал гэдийг санаарай. Өөрийн зүгээс гарах зардал чирэгдлийг тооцох, хянах зайлшгүй шаардлага тулгарна. Нийгмийн хүрээнд, ажил дээр гарсан маргаан зөрчилдөөнөөс хол байхыг хичээ. Ингэж чадвал бүх зүйл танд ашигтайгаар шийдвэрлэгдэнэ.
Мэлхий: Тэвчээр шаардсан өдөр. Амьдралыг хэт хөнгөн, амар хялбар бодож байгаа хүмүүст түүнийг ойлгуулах мэт бэрхшээлтэй тулгарна. Түүнийг хувь тавилангийн сорилт ч гэж хэлж болох байх. Тиймээс та өөрийг тань ойлгодог, түшиж тулах хүнээсээ тусламж хүс, яаж даван туулах арга ухааныг суралц. Харин бизнесийн салбарт бодлогогүй, ухаангүй зангаасаа болж томоохон асуудалд орооцолдож болзошгүй.
Арслан: Ойр дотнын хүмүүс таатай сайхан мэдээ дуулгана. Гэр бүлээ эрхэмлэн дээдэлдэг бол аливаа сайн муу зүйлсийг тайван хүлээж авах хэрэгтэй. Зарим үед хэт сэтгэлийн хөөрөлд автаж магадгүй. Ахмад настай хүмүүсийн сургамжтай түүхийг сонсох боломж гарна.
Охин: Хариуцлагатай байх өдөр. Хамтарсан төсөл, хамтын хөдөлмөрөөс ашиг авчирна. Хэдий танд онцгүй санагдаж байсан ч бүх зүйл таны хувьд азтай, ашигтайгаар эргэнэ. Гэхдээ бүсгүйчүүд эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох, мөрийтэй тоглоом тоглохдоо азад найдах хэрэггүй гэж одод зөвлөж байна. Учир нь санхүүгийн алдагдалд орох магадлал өндөр байна.
Жинлүүр: Өдрийн төлөвлөгөөт ажлаа гүйцэлдүүлж чадахгүй, сул дорой, ажлын идэвх муу байна. Долоо хоногийн эхнээс л таны эрч хүч доогуур байгааг мэдэрсэн. Хэрэв таны бие чилээрхэх, тавгүйтэх шинж илэрвэл эмчид хандах нь хамгийн зүйтэй. Ойр дотнын хүмүүстэй харилцах харилцаанд үүсэх хүндрэл бэрхшээл нь танд сөрөг үр дагаврыг авчрахаас хэтрэхгүй.
Хилэнц: Хийж хэрэгжүүлж буй бүхий л зүйл тань танаас нэг их хамаарахгүй ч анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй гэж одод зөвлөж байна. Ганц бие, эмэгтэйчүүдийн романтик дурлал гэнэт дуусгавар болох магадлалтай. Эрчүүд өөрсдийн өгөөмөр, энэрэнгүй сэтгэлээ ил гаргахаас бүү ичиж зов. Тэгээд урьдынх шигээ бусдыг уучлахыг хичээгээрэй.
Нум: Мэдрэмж шаардсан өдөр. Мөнгө санхүүгийн хувьд тулгамдах, дутагдах явдал гарч болзошгүй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзан зайнаас ажиглан суух нь өлзийтэй. Эргэн тойрны болон хамтран ажилладаг хүмүүсээ өнгөц харж, буруу дүгнэх хэрэггүй. Ажил хэрэг болон, хувийн амьдралд ихээхэн таагүй зүйл тулгарч болзошгүй хямралтай байна.
Матар: Энэ өдөр таныг од гараг ивээж байна. Ганцаар зүтгэхээс илүүтэй хамтын хөдөлмөр, хамтын төсөл нь ашиг авчирна. Танд энэ нөхцөл цэвэр авьяас чадвараа гайхуулах, бусдаар бахархуулах боломж олгож байна. Таны материаллаг байдал болон санхүүгийн байдал дээшилж, тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарна.
Хумх: Энэ өдөр бүхэлдээ бүсгүйчүүдийн өдөр байх болно. Өөртөө хөрөнгө оруулалт хийж дуртай зүйлээ худалдаж авах, салонд очих, саунд суух зэрэг нь таны хувьд ховор өдрүүдийн нэг болсон байна. Хэний ч зөвшөөрөл, зааваргүйгээр та бүх асуудлаа амжилттай шийдэж, хүссэн зүйлээ хийх боломжийг өөртөө олгоно.
Загас: Хүнд өдөр. Хамгийн энгийн ажлыг ч хийж чадахгүй хэмжээнд сул дорой, тогтворгүй, төвлөрөхгүй байж мэднэ. Энэ нь танд ихээхэн саад болж ажлын ахицыг тань хойш татна. Хүнд хүчир хөдөлмөр, эрсдэлтэй ажлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Зарим тохиолдолд өөртөө орон зайг бий болгож, дуртай зүйлээ хийж, ганцаар тунгаан суух нь хамгийн том амралт болдог гэдгийг санаарай.
АДМИН







Нийгэм




