Dark Light
Нийгэм | 2024-03-12

Нийтийн байранд гал гарч, 14 хүнийг гаргав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын 44 дүгээр гудамжинд нийтийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 11-ний өдрийн 18:53 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиход иргэн Б-ын 10х25 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй 5 тоот өрөөний дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19