Зэвсэгт хүчний 127 албан хаагч 18 тээврийн хэрэгсэлтэйгээр Сүхбаатар аймагт зудын нөхцөлд үүргээ гүйцэтгээд буцаж байна.
Зэвсэгт хүчний 014, 013, 120, 150, 350, 327, 338-р ангиуд, Зэвсэгт хүчний 016-р нэгтгэл, Дотоодын цэрэг, Хилийн 0184, 0146-р анги нэгтгэлүүд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга, Халзан, Онгон сумдад 14 хоног үүрэг гүйцэтгэн малчдад өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг хүргэн хаагдсан зам давааг нээх, зам гаргах ажлыг хийж гүйцэтгээд өнөөдөр /2024.03.12/ буцаж байгаа аж.
АДМИН







Нийгэм




