Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдсээр байна. Тухайлбал, Монгол-Хятадын Найрамдал сургуулийн захиргаа, багш ажилчид, сурагчид 5.000.000, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Дамжуулахын залуус" ТББ-ын хамт олон 12.912.222 төгрөг хандивлав.
2024 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар 45 иргэн, 26 аж ахуйн нэгж, байгууллага, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага болон гадаадын нэг байгууллагаас 3,195,456,216.66 төгрөгийн мөнгөн хандив цуглажээ.
АДМИН







Нийгэм




