Dark Light
Нийгэм | 2024-03-12

Эргэшгүй сохор болгодог өвчний тархалт 1.4 байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх 7 хоногийн хүрээнд хараа алдалтын эмгэг, өвчний талаар мэдээлэл хийлээ.

Анагаах Ухааны Доктор, Профессор, Зөвлөх зэрэгтэй эмч Д.Уранчимэг: -Дэлхийн Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн Глаукомын өдрийг тэмдэглэх тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. 2020 оноос хойш долоо хоногийг энэ өдөрт зориулдаг болсон. Энэ жил 2024 оны гуравдугаар сарын 10-16-ны хооронд тохиож байна. Глакоум гэдэг харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Хүний харааны дотоод даралт ихсэх эсвэл ихсэхгүйгээр харааны өөрчлөлт гарснаар хүнийг эргэшгүй сохор болгодог өвчин. Өнөөдрийн байдлаар уг өчнөөс болж 80 сая хүн сохор болсон. Монгол Улсад хийсэн судалгаагаар БНХАУ-тай адилхан буюу 1.4 хувийн тархалттай байгаа гэх үзүүлэлт гарсан. Эргэшгүй хараа алдалтад хүргэдэг өвчин учраас анхаарал хандуулах хэрэгтэй. 40-өөс дээш насны хүмүүс жилд заавал нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Энэ өвчин аль ч насанд тархаж болно.

Энэ өвчнийг эрт илрүүлж чадвал мэс заслын, эмийн болон лазер эмчилгээгээр эмчилдэг. Энэ долоо хоногт төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийнэ. Утасны хэрэглээ нэмэгдсэн. Гар утас тоглох, телевиз үзэх гэх мэтээр дэлгэцийн хамааралтай хүүхдүүд ихэссэн учир 10-15 насны хүүхдүүдийг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байх ёстой. Ер нь хүүхдүүдийг дөнгөж төрсөн үе болон цэцэрлэгт орох үед нь нүдний эмчид үзүүлэх шаардлага бий.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19