Dark Light
Нийгэм | 2024-03-12

БНХАУ-ын иргэнийг 6 сая төгрөгөөр торгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Я-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-д хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ. 

Хэргийг тодруулбал, БНХАУ-ын иргэн Я нь нэр бүхий компаниудын удирдах албан тушаал хашиж байх хугацаандаа 878.530.154 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 878.530.154 төгрөгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна. 

Шүүхээс хэргийг энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, БНХАУ-ын иргэн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19