Dark Light
Нийгэм | 2024-03-12

Хөх хот чиглэлд галт тэрэг аялна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот,  Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг ДАВАА, БААСАН гараг бүр аялахаар боллоо. 

Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.

УБТЗ галт тэрэг:  Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

Тасалбарын үнэ: 

Улаанбаатараас Хөх хот руу том хүн /1 талдаа/ -627.200 төгрөг, 

Хүүхэд /1 талдаа/ - 492.300 төгрөг байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08